Мийгаа - ЭЕРЭГ ЦЭНЭГ

Music by Tseren.G Lyrics by Quiza Arranged by Tseren.G Орон зайн дундуур цаг хугацааг туулах зам зөндөө Олон уул дундаас оргил нь хамгийн өндөр Амархан бус амжилтын хөлс амьдралын амтат мөч Алхам алхмаар өөрийгөө бүтээ өдөр бүр Аз жаргалын төлөө оргилд тэмүүлээрэй Амьдрал үргэлжилнэ, аливаад бүү сөхрөөрэй Хүсэл мөрөөдлөөрөө сэрүүлэг хийгээрэй Мөнх бус залуу нас ахархан Эрин цаг дундуур эрээн бараантай нь зөндөө Чиний тэмүүлэх тэр зүг эзнээ хүлээсэн хэвээр Залуу насаа гэрэл мэт асаа харанхуйгаас холд Эерэг бодлоор эрүүл саруулаар замаа заа Аз жаргалын төлөө оргилд тэмүүлээрэй Амьдрал үргэлжилнэ, аливаад бүү сөхрөөрэй Хүсэл мөрөөдлөөрөө сэрүүлэг хийгээрэй Мөнх бус залуу нас ахархан Хүсэл зоригоороо хүчээ цэнэглэ Хүн чанараараа гангар залуу минь Эрч хүч, эрүүл биеээрээ гайхуул Эрүүл байх амархан Аз жаргалын төлөө оргилд тэмүүлээрэй Амьдрал үргэлжилнэ, аливаад бүү сөхрөөрэй Хүсэл мөрөөдлөөрөө сэрүүлэг хийгээрэй Мөнх бус залуу нас ахархан Оригинал:
Back to Top