Э. Чулуунчимэг - Наран хийморь
НАРАН ХИЙМОРЬ
Ханийн сэтгэлийг зөөллөж аргадъя
Халуухан итгэлээ чимж гэрэлтүүлье
Хайрын тэнгэрийг аргадаж гийгүүлье
Ханхайж нөмөрлөсөн чамайгаа хайрлая
Нарандаа залбиран хийморийг тань шүтье
Сарандаа сүслэн мөрийг тань түшье
Амрагийн тавиланд хослон жаргая
Аавын голомтыг бадрааж амьдаръя
Үрсийнхээ заяаг ивээж явъя
Үйлсийн тэнгэр чамайгаа дээдэлье
Нарандаа залбиран хийморийг тань шүтье
Сарандаа сүслэн мөрийг тань түшье
Зангаа хувиргаагүй ханийн түшиг
Замилан хорвоог үүрч ханхайна аа
Замын уртад нугараагүй чи минь
Зангараг жудагтай Монгол эр хүн дээ
Нарандаа залбиран хийморийг тань шүтье
Сарандаа сүслэн мөрийг тань түшье
Оригинал: