МУАЖ А.Нэргүй, ҮУИТ-ын дуучин Ч.Бадамханд Алсын газрын зэрэглээ
Дарьганга ардын дуу
“Алсын газрын зэрэглээ“
Алсын газрын зэрэглээ нь хө
Адуу шиг мал шиг торолзоно хө
Алиа хонгор түүнийгээ
Айсуй байхад баярлана хө
Холын газрын зэрэглээ нь хө
Хонь шиг мал шиг торолзоно хө
Хонгор жаахан түүнийгээ
Холоос ирэхэд баярлана хө
Үдийн газрын зэрэглээ нь хө
Үхэр шиг мал шиг торолзоно хө
Үеийн жаахан түүнийгээ
Хүрээд ирэхэд баярлана хө