Эр хн болгож гч, 2015 +
Өлзий насаараа төрд удирдах албан тушаал хашиж байсан нэгэн. Эхнэр ганц хүүгийн хамт амьдардаг чинээлэг айл. Гэвч ганц хүүгээ АНУ-д суралцуулж өндөр боловсрол олгох гэсэн нь бүтэлгүйтэж хүү нь машины осолд орон амь голтойгоос цаашгүй хэлгүй нэгэн болон ирнэ. Тэд хүүгээ эмчлүүлэхээр очоогүй улс орон гэж байхгүй боловч тусын эс олсон учраас гэртээ авчран харж хандана. Мэндээ ганц хүүгээ хүний дайтай хүн болгох сон гэхдээ нэгэн өдөр гэртээ биеэ үнэлэгч хүүхэн дагуулан ирж нэг жил гэртээ хүүдээ хань хийлгэн хүүхэд төрүүлж өг хэмээн тохиролцож их хэмжээний мөнгө амлана. Наран хүүхэн энэ бүхнийг ашигтай санал хэмээн олзуурхан хүлээн авч Батаатай нэг өрөөнд амьдарч эхэлнэ. Өлзий энэ бүхнийг эсэргүүцэн шинжлэх ухааны боломжгүй гэсэн зүйлд горьдлого тавин найдах эхнэрээ зэмлэн Наранд их л дургүй байна. Батаа эхэндээ түүнээс эвгүйрхэн дөлж, юу болоод байгааг үл ойлгож байсан боловч эцэстээ Нарангийн хайр, халамжинд дасан бие сэтгэл нь сэргэж Наран нэг л өдөр бие давхар болсон байна. Өлзий, Мэндээ хоёр магнай тэнийн баярлаж тэд бүгд их л аз жаргалтай байна. Харин Наранг амаржсаны дараа Мэндээ түүнд амласан мөнгөө өгөөд гэрээс нь явахыг хүснэ. Наранд өөрийнхөө хүүг, хайртай нөхрөө орхин явах хүнд байсан ч яах ч арга байсангүй. Батаа энэ бүхнийг эхнээс нь үл мэдэх боловч Наранг явах мөчид сая ойлгон явуулахыг үл хүсэхдээ гэнэт “Нараан...” хэмээн орилж ээж, ааваасаа “түүнийг битгий явуулаач, яагаад түүнийг минь явуулж байгаа юм” хэмээн орилно. Батаагийн ээж, аав хоёр итгэж ядан гайхаж, бөөн баяр болох бөгөөд Наран ч эргэн ирж тэднийхээс авсан мөнгөөрөө нөхөр, хүүхдээ эргүүлэн авъя хэмээснээр аз жаргалтайгаар төгсөнө.