Чулуунчимэг - Хамгийн гоё хайр

ХАМГИЙН ГОЁ ХАЙР Үг: Б.Болорцэрэн Ая: Б.Мөнхжаргал Ээж ээ та миний Инээдээр будсан наран Ээж ээ би таныхаа Хайраас татсан солонго Үр минь чи ээжийнхээ Үнсэхэд сэрдэг дэлхий Үгээр хэлэхийн аргагүй Сэтгэлийн их амгалан Ээжээ би тандаа Тэнгэрээс ч том хайртай Ээж нь ч бас чамдаа Одноос ч их хайртай Ээж ээ та миний Хамгийн гоёхон цэцэг Ээж ээ би таныхаа Хамгийн хөөрхөн эрвээхэй Охин минь чи ээжийгээ Олоод ирсэн жаргал Орчлонд талархаад барашгүй Хамгийн нандин бэлэг Ээжээ би тандаа Тэнгэрээс ч том хайртай Ээж нь ч бас чамдаа Одноос ч их хайртай Ээж ээ та миний Энгүй дээд бурхан Ээж ээ би таныхаа Энэхэн насны гоёо Энхрий чи минь ээжийнхээ Эрхэм нандин эрдэнэ Илүү ихийг хүсэмгүй Амьдралын минь даль жигүүр Ээжээ би тандаа Тэнгэрээс ч том хайртай Ээж нь ч бас чамдаа Одноос ч их хайртай Нарнаас ч том хайртай... Оригинал:
Back to Top